• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-28 18:13:15

"Монголын хөрөнгийн бирж” ХК, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" (ҮЦТХТ) ХХК болон "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" (МҮЦАЭХ) биржийн гишүүн Үнэт цаасны компаниуд хамтран олон нийтийн санхүүгийн боловсрол, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг хөдөө орон нутгуудад зохион байгуулж байна.

Өнөөдөр (2026.05.28) Баянхонгор аймгийн "Тэмүүжин" театрт тус өдөрлөгийг зохион байгуулсан ба үйл ажиллагааг нээж Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг үг хэллээ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж дараах агуулгын хүрээнд мэдээлэл өгсөн.

Үүнд:

  • Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт;

  • Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд иргэдэд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр олгогдсон цэнхэр, ягаан тасалбартай холбоотой мэдээлэл;

  • "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааны бүртгэл, ногдол ашгийн талаар 

Мөн Баянхонгор аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг "Гүүдсек ҮЦК" ХХК-ийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Ц.Чанцал хөрөнгийн зах зээлд иргэд хэрхэн хөрөнгө оруулалт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн юм.

Мөн энэ үеэр Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг "Их богд зам" ХХК, "Хаш гоёо" ХХК, "Баянхонгор трейд центр" ХХК, "Номгон хүнс" ХХК, "Елбата" ХХК, "Номин" дэлгүүр, "Бага шаргалжуут", "Түйн долгио" ХХК, "Эвт ган зангилаа" ТББ, "Урт наст эх" ХХК, "Баянхонгор хөгжлийн корпораци", "Базарсад" ХХК, "Өлзий арвжих", "Их номгон" зэрэг аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдэд "Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж" сэдэвт сургалт зохион байгуулсан.

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгт нийт 350 гаруй иргэн хамрагдсан бөгөөд тэдгээрээс 300 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ