• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

“ИРЭЭДҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ” ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-29 12:01:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК жил бүр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан байгууллагынхаа нийт албан хаагчдын хүүхдүүдэд зориулсан баярын арга хэмжээ зохион байгуулдаг.

Энэ жил “ИРЭЭДҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ” өдөрлөгийг биржийн “MSE hall”-д зохион байгуулсан ба урьдчилан зарласан сэдвийн хүрээнд, нас насны ангиллаар гар зураг, зохион бичлэгийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхдүүдийг шагнаж урамшуулсан юм.

Тэдгээрээс Ахлах насны ангилалд Э.Эрдэнэбаяр, Дунд насны ангилалд А.Ану, Бага насны ангилалд А.Түвшинжаргал нарын бүтээл шалгарч "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат шалгарсан бүтээлийн эзэдтэй хамт цан цохих ёслол үйлдлээ.

Тэрээ энэ үеэр хэлсэн үгэндээ: “Эрхэм хүндэт зочид, хүүхэд багачууд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд дэвшүүлье. Хүүхэд насанд аав ээжийнхээ ажлын газраар зочлох, хүүхдийн баярыг хамт тэмдэглэх, бэлэг авах хамгийн нандин сайхан дурсамж болж үлдсэн байдгийг өнөөдөр та бүхэнтэй хамт эргэн дурсахад сайхан байна.

Ингээд бяцхан хөөрхөн хүүхдүүд та бүгд өнөөдөр ээж аавынхаа ажлаар зочилж, бидний бэлтгэсэн баярын хөтөлбөрт идэвхтэй оролцон аз жаргал, баяр хөөр, дурсамж дүүрэн сайхан баярлаарай” хэмээн хэлсэн.

Үйл ажиллагааны төсгөлд биржийн удирдлагууд эрхэм зочдодоо бэлгийг гардууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ