• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН УДИРДЛАГУУД УУЛ УУРХАЙН ХУДАЛДАН АВАГЧ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-05-29 16:20:41

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат болон Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа бүртгэлийн газрын захирал О.Батзаяа нар өнөөдөр (2026.05.29) Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны зуучлагчийн оролцоог дэмжих ажлын хүрээнд гадаад, дотоодын харилцагч байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтад “Би Ди Сек ҮЦК” ХК болон БНХАУ-ын Хайнань, Хунань муж, ӨМӨЗО-ны Ухай болон Ордос хотод нүүрсний худалдаа, угаах, баяжуулах үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын төлөөлөгчид оролцсон бөгөөд биржийн зүгээс уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэл, гэрээний зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм.

Зочид төлөөлөгчид цаашид Монгол Улсаас биржээр дамжуулан экспортод гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ