• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50502.72

( -857.43 -1.67% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50502.72 -857.43
MSE A Индекс 19434.96 -287.7
MSE B Индекс 14345.9 18.75

Мэдээ мэдээлэл

"ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ ӨРТГИЙГ БУУРУУЛАХ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-02 11:53:25

“Монголын хөрөнгийн бирж” ХК “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд тус хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

БИРЖИЙН УДИРДЛАГУУД УУЛ УУРХАЙН ХУДАЛДАН АВАГЧ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-05-29 16:20:41

Тус уулзалтад “Би Ди Сек ҮЦК” ХК болон БНХАУ-ын Хайнань, Хунань муж, ӨМӨЗО-ны Ухай болон Ордос хотод нүүрсний худалдаа, угаах, баяжуулах үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын төлөөлөгчид оролцсон бөгөөд биржийн зүгээс уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэл, гэрээний зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2026 ОНЫ 6 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДӨР АМАРНА

2026-05-29 15:56:53

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д зааснаар Хүүхдийн баярын өдөр улс орны хэмжээнд нийтээр амрах зохицуулалттай.

Мэдээ мэдээлэл

"ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ ӨРТГИЙГ БУУРУУЛАХ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-02 11:53:25

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь өнөөдөр (2026.06.02) “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд “Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох өртгийг бууруулах” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ болон биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудын төлөөллийг урьж мэдээлэл хүргэх, харилцан санал солилцсон юм. Үүнд:

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат “Хөрөнгийн зах зээл дэх хэлцлийн зардлыг бууруулах” сэдвийн хүрээнд судалгаа, мэдээлэл танилцуулсан.

Тухайлбал, “2026.01.02-ноос 2026.05.22-ны хооронд МХБ-ийн Хувьцааны захиалгын санд 2.15 тэрбум төгрөгийн захиалга бүртгэгдсэнээс 0.4 тэрбум төгрөгийн захиалга биелсэн буюу захиалгын сангийн биелэлт 18.6 хувьтай байна. Үүнээс харахад 10 захиалга тутмын хоёр нь биелж, найм нь биелэхгүй байгаа тул захиалгын сангийн биелэлтийг сайжруулах чиглэлээр тодорхой санал санаачилгыг гарган ажиллаж байна. Тиймээс биржийн үнэт цаасны арилжааны цагийг нэмэгдүүлэх, зах зээл дэх хэлцлийн зардал, дэд бүтцийн байгууллагуудын шимтгэл хураамжийг бууруулах чиглэлээр хийсэн судалгааны мэдээллээ танилцуулж байна” гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 79-р тогтоолоор Зээлийн хүүг бууруулж, банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд “Банк болон банк бус санхүүгийн байгууллага хөрөнгийн зах зээлээр дамжуулан эх үүсвэр татахад дэд бүтцийн байгууллагатай холбогдох зардал, хугацааг бууруулах”-ыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон, Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм”-ийн хүрээнд УИХ-ын холбогдох тогтоолтой уялдуулж “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулж, түр чөлөөлөх тухай” сэдвээр мэдээлэл танилцууллаа.

Түүнчлэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Клирингийн албаны ахлах ажилтан А.Бямбажаргал Үнэт цаасны клирингийн журамд орсон өөрчлөлтийн танилцуулгыг хийснээр оролцогч талууд чөлөөт ярилцлага, хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.

“Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар Г.Энхбат Зах зээл дэх хэлцлийн зардал, дэд бүтцийн байгууллагуудын шимтгэл хураамжийг бууруулахад уриалсан энэхүү санал, санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Монголын хөрөнгийн биржээс хэрэгжүүлж буй “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд

  • Зах зээл үүсгэгчийн тогтолцоог боловсронгуй болгох,
  • Шорт арилжаа болон үнэт цаас зээлэх, зээлдүүлэх орчныг бүрдүүлэх,
  • Арилжааны өртгийг бууруулах бодлого хэрэгжүүлэх,
  • Шинэ бүтээгдэхүүн, индекс, үйлчилгээ нэвтрүүлэх,
  • Өгөгдөл, тайлагнал, ил тод байдлыг системийн түвшинд сайжруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдрийн хэлэлцүүлгээр МХБ арилжааны өртгийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд оролцогч талууд судалгаа, дүн шинжилгээндээ тулгуурлан санал зөвлөмжийг өгч, хамтран ажиллахыг уриаллаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ