• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50502.72

( -857.43 -1.67% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50502.72 -857.43
MSE A Индекс 19434.96 -287.7
MSE B Индекс 14345.9 18.75

Мэдээ мэдээлэл

"ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ ӨРТГИЙГ БУУРУУЛАХ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-02 11:53:25

“Монголын хөрөнгийн бирж” ХК “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд тус хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

БИРЖИЙН УДИРДЛАГУУД УУЛ УУРХАЙН ХУДАЛДАН АВАГЧ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-05-29 16:20:41

Тус уулзалтад “Би Ди Сек ҮЦК” ХК болон БНХАУ-ын Хайнань, Хунань муж, ӨМӨЗО-ны Ухай болон Ордос хотод нүүрсний худалдаа, угаах, баяжуулах үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын төлөөлөгчид оролцсон бөгөөд биржийн зүгээс уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэл, гэрээний зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2026 ОНЫ 6 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДӨР АМАРНА

2026-05-29 15:56:53

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д зааснаар Хүүхдийн баярын өдөр улс орны хэмжээнд нийтээр амрах зохицуулалттай.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-02 15:25:14

2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 57 хувьцаат компанийн 443,924,276 төгрөгийн үнийн дүн бүхий 874,190 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Э-Транс ложистикс XК (ETR +15.00%), Монгол шевро ХК (MVO +7.04%), Их барилга ХК (IBA +5.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Инвескор ББСБ ХК (INV -13.22%), Монгол алт ХК (ERS -12.96%), Хөх ган ХК (HGN -12.84%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 13,809 ширхэг нэгж эрх 10,080,628 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 4 ширхэг үнэт цаас 399,360 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 32 ширхэг үнэт цаас 3,208,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,000 ширхэг үнэт цаас 2,000,000 ам.доллар (7,151,860,000₮)-оор,

  • Багцын арилжаагаар 2,996,074 ширхэг үнэт цаас 749,018,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 2,323,200 ам.доллар буюу 8,307,600,576 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 9,120,000 юань буюу 4,818,278,400 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 21,484,370,240 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.67%-иар буурч, 50,502.72 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,299,276,138,068 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ