• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

"ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ"-ЫН ШИНЭЧЛЭЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАМЖИЛЛАА

2026-06-04 09:07:42

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2021 онд “Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан.

Уг журам батлагдсанаас хойш зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаа бодитоор хэрэгжээгүй бөгөөд энэ нь зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг татан оролцуулах урамшуулал, шимтгэлийн хөнгөлөлтийн зохицуулалт хангалтгүй, мөн журмын хамрах хүрээ зөвхөн үнэт цаасны компаниудаар хязгаарлагдаж байсантай холбоотой байв. Иймд уг зохицуулалтыг олон улсын жишиг, туршлагатай нийцүүлэх шаардлага үүссэн.

Энэ хүрээнд олон улсын хөрөнгийн биржүүдийн зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны зохицуулалт, захиалгын хэмжээ, зах зээл үүсгэх хугацаа, шимтгэлийн хөнгөлөлт болон урамшууллын тогтолцоог судалж, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг журамд тусгасан.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны зах зээлийн өөрийгөө зохицуулах байгууллага болон зохицуулалттай этгээдийн дүрэм, журмыг батламжлах, бүртгэх тухай заавар”-ын 2.2.2-т заасны дагуу хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудаас журмын төсөлд санал авч, ирүүлсэн саналуудыг нэгтгэн тусгасан болно.

Улмаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталж, 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус журмыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 385 дугаар тушаалаар батламжиллаа.

Шинэчлэн батлагдаж, нэмэлт өөрчлөлт орсон "Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам"-тай энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ