• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-04 15:20:05

2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 488,512,307 төгрөгийн үнийн дүн бүхий 606,068 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 15 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрдэнэт авто зам ХК (EAZ +15.00%), Баянтээг ХК (BTG +14.95%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +14.93%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Шарын гол ХК (SHG -14.29%), Техник импорт ХК (TEX -13.11%), Женко тур бюро ХК (JTB -9.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 21,880 ширхэг нэгж эрх 15,131,630 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 33 ширхэг үнэт цаас 3,294,960 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 379 ширхэг үнэт цаас 37,914,700 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 45,493 ширхэг үнэт цаас 363,944,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 54 багц 178,200 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 10,513,800 ам.доллар буюу 37,597,243,662 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 12,800 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 2,118,400 ам.доллар буюу 7,575,377,216 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 54 багц 178,200 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 10,602,900 ам.доллар буюу 37,915,864,371 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 54 багц 178,200 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 10,513,800 ам.доллар буюу 37,597,243,662 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 9,216,000 юань буюу 4,867,061,760 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 126,461,588,268 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.79%-иар өсч, 51,520.46 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,446,889,982,506 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ