• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-09 15:21:40

2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 1,322,432,928 төгрөгийн үнийн дүн бүхий 1,479,999 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Стандарт проперти групп ХК (BBD +15.00%), Хүрд XK (HRD +13.04%), Хэрлэн Хивс ХК (HRL +8.89%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хар тарвагатай ХК (TVT -15.00%), Ард кредит ББСБ ХК (ADB -5.03%), Крипто Үндэстэн ХК (CNF -3.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 48,838 ширхэг нэгж эрх 8,246,325 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,346 ширхэг үнэт цаас 134,617,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 8,345,600 ам.доллар буюу 29,842,613,760 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,992,000 юань буюу 6,848,343,040 төгрөгөөр 

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,861,200 ам.доллар буюу 6,655,372,020 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 44,811,625,573 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.5%-иар буурч, 51,467.79 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,382,279,620,649 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ