• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

АРХАНГАЙ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-09 16:15:58

“Монголын хөрөнгийн бирж” ХК санаачлан "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК, "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ГҮТББ-тай хамтарч олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны 6 дугаар сараас тус өдөрлөгийг Өмнөговь, Дундговь аймгуудад зохион байгуулж эхэлсэн.

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр (2026.06.09) Архангай аймгийн Цэцэрлэг суманд зохион байгууллаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалт орж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд иргэдэд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр олгогдсон цэнхэр, ягаан тасалбар болон "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, хувьцаа, бүртгэл, тоо хэмжээ, ногдол ашгийн талаарх мэдээлэл өглөө. 

Түүнчлэн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг "Гүүдсек ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Энхтайван иргэд хөрөнгийн зах зээлд хэрхэн хөрөнгө оруулалт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн юм.

Өдөрлөгт нийт 130 гаруй иргэн хамрагдаж, тэдгээрээс 90 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн мэргэжилтэнд хандаж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллээ шүүлгэлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ