• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-10 15:32:36

2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 496,277,071 төгрөгийн үнийн дүн бүхий 605,322 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Талх чихэр ХК (TCK +7.25%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +6.16%), Ард кредит ББСБ ХК (ADB +3.20%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хас Банк (XAC -6.13%), Махимпекс ХК (MMX -3.72%), Дархан нэхий ХК (NEH -3.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 15,758 ширхэг нэгж эрх 17,236,913 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 200 ширхэг үнэт цаас 20,002,180 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 88 ширхэг үнэт цаас 8,785,600 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаас 1,500 ам.доллар (5,364,315₮)-оор, 

  • Багцын арилжаагаар 187,924 ширхэг үнэт цаас 641,384,612 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 2,448,000 ам.доллар буюу 8,754,562,080 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 475,200 ам.доллар буюу 1,699,414,992 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 7,257,600 ам.доллар буюу 25,954,701,696 төгрөгөөр,  

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 9,312,000 юань буюу 4,917,294,720 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 42,515,024,179 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.02%-иар буурч, 50,943.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,290,610,206,813 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ