• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52780.21

( 520.34 1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52780.21 520.34
MSE A Индекс 20374.58 154.4
MSE B Индекс 14159.29 -74.26

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-22 16:00:46

Энэ өдөр нийт 632,243,248,753 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-22 15:22:24

Хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.314 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.877 хувиар тус тус тогтлоо.

"ФЬЮЧЕР ТЕК ИННОВЭЙШН" ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ БҮРТГЭЛЭЭ

2026-07-22 11:38:36

Тус сангийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-11 15:24:08

2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 206,420,675 төгрөгийн үнийн дүн бүхий 469,554 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол савхи ХК (UYN +6.13%), Хас Банк (XAC +5.26%), Махимпекс ХК (MMX +3.84%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хэрлэн Хивс ХК (HRL -14.00%), Женко тур бюро ХК (JTB -7.98%), Талх чихэр ХК (TCK -6.83%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 20,993 ширхэг нэгж эрх 23,615,243 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 211 ширхэг үнэт цаас 17,000,470 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,957 ширхэг үнэт цаас 495,704,990 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 111 ширхэг үнэт цаас 11,100 ам.доллар (39,694,821₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 8,185,600 ам.доллар буюу 29,272,606,016 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 475,200 ам.доллар буюу 1,699,367,472 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 9,120,000 юань буюу 4,813,080,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 36,567,489,687 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.7%-иар өсч, 51,300.38 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,383,474,962,206 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ