• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52780.21

( 520.34 1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52780.21 520.34
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-22 16:00:46

Энэ өдөр нийт 632,243,248,753 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-22 15:22:24

Хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.314 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.877 хувиар тус тус тогтлоо.

"ФЬЮЧЕР ТЕК ИННОВЭЙШН" ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ БҮРТГЭЛЭЭ

2026-07-22 11:38:36

Тус сангийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК "ТЭНГЭР КАПИТАЛ ҮЦК" ХХК-ИЙГ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧЭЭР БҮРТГЭН, ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2026-06-12 11:37:59

"Монголын хөрөнгийн бирж" ХК "Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр"-ийн хүрээнд өнөөдөр (2026.06.12) "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Гэрээг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч (ГЗҮТОГ) Д.Мөнхбат, "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Гомбдорж нар гарын үсэг зуран баталгаажуулсан юм.

Зах зээл үүсгэгч нь үнэт цаасны арилжаанд худалдан авах, худалдах үнийн саналыг тогтмол байршуулж, захиалгын биелэлт, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, үнэ тогтоолтыг бодитой, ил тод байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК нь хөтөлбөрт нэгдсэнээр зах зээл үүсгэгчийн тогтолцоог өргөжүүлэх чиглэлд чухал алхам боллоо.

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ГЗҮТОГ Д.Мөнхбат хэлсэн үгэндээ:

“Монголын хөрөнгийн бирж 2026 оны эхээр “Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн, тус журмын шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн бодлогын алхмуудыг хийсэн. Тухайлбал,

  • Зах зээл үүсгэгчээр бүртгүүлсэн компаниудын арилжааны шимтгэлийг 2029 он хүртэл тэглэх,

  • Зах зээл үүсгэгчдэд арилжааны мэдээллийг үнэ төлбөргүйгээр хүргэх зэрэг бодлогын шийдвэрүүдийн үр дүн биеллээ олж үнэт цаасны компаниуд ийнхүү Монголын хөрөнгийн бирж дээр зах зээл үүсгэгчийн гэрээг үргэлжлүүлэн хийсээр байна” гэдгийг онцолсон.

"Монголын хөрөнгийн бирж" ХК-иас хэрэгжүүлж буй "Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр" нь зах зээл үүсгэгчийн тогтолцоог хөгжүүлэхээс гадна үнэт цаас зээлэх-зээлдүүлэх орчныг бүрдүүлэх, арилжааны өртгийг бууруулах, шинэ бүтээгдэхүүн, индекс, үйлчилгээ нэвтрүүлэх, өгөгдөл болон мэдээллийн ил тод байдлыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хамарна.

Цаашид зах зээлийн оролцогч талуудтай хамтран хөрвөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэлүүдийг үе шаттай хэрэгжүүлж, Монголын хөрөнгийн зах зээлийг илүү идэвхтэй, ил тод, хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй болгон хөгжүүлэхэд чиглэн ажиллаж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ