• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 6 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-06-17 17:02:43

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох ээлжит сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны хооронд дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгууллаа.

Үүнд:

  • Хөрөнгийн зах зээлийн үүсэл, хөгжил

  • Хувь хүний санхүү

  • Хувьцаа, бондын ялгаа

  • Брокер, дилерийн үндсэн үйл ажиллагаа

  • Хөрөнгө оруулалтын төрөл, зорилго

  • Финтек ба крипто валют

  • Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын тухай

  • Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол

  • Багц бүрдүүлэлтийн талаар

  • МХБ-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох үйл явц

  • Бататгах давтлага

Энэ удаагийн сургалтад хөрөнгийн зах зээлийг сонирхогч, арилжаанд оролцож сурах сонирхолтой 13 иргэн хамрагдсан бөгөөд, биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ "Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үр өгөөж, түүнтэй холбоотой шинэ мэдээлэл, арилжааны практик сургалтаар мэдлэгээ баяжуулсан эрхэм та бүхэнд баяр хүргэе. Энэхүү сургалтаас хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтууд, ач холбогдол, зах зээлд оролцогч байгууллагын үйл ажиллагаа, үнэт цаасны арилжаа, практик сургалтын талаар системтэй мэдлэг мэдээлэл олж авсан гэдэгт итгэл дүүрэн байна" хэмээн онцлоод суралцагчдад баяр хүргэн, сертификатийг гардуулсан юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ