• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧДЭД ЗОРИУЛСАН ХӨГЖЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-18 17:22:43

“Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд дотоодын брокер, дилерийн компаниудын шинжээчдийн мэргэжлийн ур чадвар, судалгаа шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор "Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн шинжээчдэд зориулсан хөгжлийн сургалт" (2026.06.18) зохион байгууллаа.

Тус сургалтаар хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн, мэргэшсэн шинжээч нар дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгсөн юм. Үүнд:

  • Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөллийн механизм

  • Багцын удирдлагын орчин үеийн чиг хандлага, практик хэрэглээ

  • Хөрөнгийн зах зээлийн техник шинжилгээ, аргачлал;

  • Хувьцааны үнэ, үнэлгээг тооцох аргууд

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь салбарын экспертүүдийн мэргэшлийн үнэ цэнэд тулгуурлан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад шаардлагатай компанийн бодит үнэ цэнийг тодорхойлох санхүүгийн загварчлал, харьцуулсан үнэлгээний аргуудад суурилан дүгнэлт хийх ур чадварыг хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийг чиглүүлсэн.

Мөн макро эдийн засгийн орчин, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, техникийн болон суурь шинжилгээ, дата аналитик, компанийн үнэлгээний талаарх орчин үеийн онол, арга зүйг үнэт цаасны компаниудын мэргэжлийн шинжээчдэд системтэйгээр эзэмшүүлэхийг зорьж байна.

Тус сургалтад Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудаас 10 гаруй төлөөлөл хамрагдлаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ