• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51421.92

( 155.24 0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51421.92 155.24
MSE A Индекс 19812.65 69.59
MSE B Индекс 14225.34 18.99

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛАХ, ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР

2026-06-19 10:16:35

Зөвлөх үйлчилгээний компани нь Санхүүгийн байгууллага, үнэт цаасны зах зээл, уул уурхай, төрийн өмчит компанийн чиглэлээр ажилласан туршлагатай байх нь давуу тал болно.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧДЭД ЗОРИУЛСАН ХӨГЖЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-18 17:22:43

Салбарын экспертүүдийн мэргэшлийн үнэ цэнэд тулгуурлан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад шаардлагатай компанийн бодит үнэ цэнийг тодорхойлох санхүүгийн загварчлал, харьцуулсан үнэлгээний аргуудад суурилан дүгнэлт хийх ур чадварыг хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийг чиглүүлсэн.

6-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-18 15:52:53

Энэ өдөр нийт 53,795,298,244 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛАХ, ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР

2026-06-19 10:16:35

Зөвлөх үйлчилгээний нэр: Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, холбогдох хууль болон журмуудад орсон нэмэлт өөрчлөлтийн шаардлагаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах

Захиалагч: “Монголын хөрөнгийн бирж” ХК

  1. Үндэслэл:

Татварын багц хуулийн хэрэгжилтийг хангуулахаар бодлогын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах, түүнчлэн компанийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн  аудитын зөвлөмжийн дагуу НББОУС-19 (Ажилтны тэтгэмж)-ийг компанийн нягтлан бодох бүртгэлд нэвтрүүлэх, түүний бүртгэл, арга зүйн бодлогыг бодлогын баримт бичигт бүрэн тусгах, мөн 2026 оны санхүүгийн тайланд  НББОУС-19 дагуу бүртгэл хийх тул бүртгэлийн зөвлөгөө үйлчилгээ авах шаардлагатай.

  1. Зөвлөх үйлчилгээний зорилго:

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь МХБ ХК-ийн "Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг"-т доорх хууль, стандартуудын шинэчлэлийг тодорхой, хэрэгжихүйц байдлаар санал боловсруулах, бүртгэлийн зааврыг гаргах явдал юм. Үүнд:

  • НББОУС-19 “Ажилтны тэтгэмж” стандартыг тусгах, актуар тооцооллыг хийх, төлөвлөгөө гаргах, нягтлан бодох бүртгэлийг хийх;

  • СТОУС-18 “Санхүүгийн тайлангийн танилцуулга ба тодруулга” 2027 оноос хэрэгжиж эхлэх стандартыг компанийн үйл ажиллагааны хүрээнд мөрдөх;

  • НББОУС-16 “Үндсэн хөрөнгө” стандартын хөрөнгийн дахин үнэлгээний бүртгэлийг дэлгэрэнгүй тусгах

  • ААНОАТ-ын хуулийн дагуу Татвар ногдуулах орлого тодорхойлох аргачлал болон СТОУС-тай нийцүүлэх, Хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөрийг тодорхойлох;

  • НӨАТ-ын бүртгэлийн арга зүй компанийн үйлчилгээний татварын чөлөөлөлтийг тодорхойлох;

  • Бусад татварын тайлагналын бүртгэл, процедурыг үнэлэх, сайжруулах зөвлөмж өгөх;

  • НДШ-ийн хуулийн дагуу түүний хэрэгжилт компанийн цалингийн бодлогод бүрэн хэрэгжиж буй эсэхийг тодорхойлох.

  1. Хийгдэх ажил:

Зөвлөх нь компанийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт оруулах өөрчлөлтийн талаар захиалагч талтай харилцан санал солилцож, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Одоо мөрдөгдөж буй Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтэй танилцан судлах, дүгнэлт өгөх;

  • Захиалагч талын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан, хүлээгдэж буй үр дүн, өөрчлөлтийн талаар санал авах, судалгаа хийх;

  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт зөвлөхийн ажлын даалгаврын зорилгын дагуу тусгах нэмэлт, өөрчлөлтийн саналыг ирүүлэх;

  • Саналын төслийг захиалагч талын төлөөлөлд танилцуулан, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;

  • Өөрчлөлтийн саналыг захиалагч байгууллагад хүлээлгэн өгөх, түүнийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

  1. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанид тавигдах шаардлага:

  • Монгол Улсад хууль ёсоор бүртгэлтэй хуулийн этгээд байх;

  • Үндсэн үйл ажиллагаандаа нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэл тусгагдсан байх;

  • Татвар, нийгмийн даатгалын өр төлбөргүй байх;

  • Шүүхийн шийдвэрээр үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байх;

  • Сүүлийн 3-5 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх.

  • Томоохон аж ахуйн нэгж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх:

  • Сүүлийн 3 жилийн хугацаанд дор хаяж ижил төстэй 5 төсөл хэрэгжүүлсэн байх;

  • Чанарын хяналтын дотоод журамтай байх;

  • Ашиг сонирхлын зөрчлийг удирдах бодлого, журамтай байх;

  • Нууцлал хамгаалах бодлоготой байх.

Техник чадавхын хувьд:

  • IFRS-ийн хэрэгжилтийн зөвлөгөө өгөх чадвартай байх;

  • Татварын эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалтай байх;

  • Санхүүгийн дотоод хяналтын үнэлгээ хийх чадвартай байх;

  • Компанийн татварын комплайнс (нийцлийн хяналт) хийх чадвартай байх;

  • Татварын маргаан, шалгалтын үед эрх зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх боломжтой байх;

  • Санхүүгийн мэдээллийн системийн орчинд ажиллах туршлагатай байх.

  1. Зөвлөх үйлчилгээний багт тавигдах шаардлага:

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч багийн удирдагч нь:

  • Мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх байх ба нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулахад зөвлөхөөр ажиллаж байсан (одоо ажиллаж байгаа),

  • Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх ,

  • Үнэт цаасны зах зээлийн салбарт зөвлөхөөр болон аудитораар ажиллаж байсан туршлагатай, ижил төстэй ажлын туршлагын мэдээллийг ирүүлнэ.

      Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч багийн гишүүд нь:

  • Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,

  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан;

  • Мэргэшсэн нягтлан бодогч байх эсхүл татварын мэргэшсэн зөвлөх байна.  Татварын эрсдэлийн үнэлгээ хийж байсан туршлагатай байх;

Зөвлөх үйлчилгээний компани нь Санхүүгийн байгууллага, үнэт цаасны зах зээл, уул уурхай, төрийн өмчит компанийн чиглэлээр ажилласан туршлагатай байх нь давуу тал болно.

  1. Хугацаа

Гэрээ байгуулснаас хойш 45 хоногт гүйцэтгэнэ.

  1. Төсөв өртөг

Төсөвт өртгийн дүн 20,000,000 /хорин сая/ төгрөг.

  1. Техникийн санал

  • Зөвлөхийн байгууллагын танилцуулга болон холбогдох туршлагын жагсаалт

  • Багийн гишүүдийн CV болон мэргэшлийн гэрчилгээ

  • Ажлын хуваарь, төлөвлөгөө

  • Санхүүгийн санал

Сонирхсон этгээд дээрх материалуудыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагийн дотор finance@mse.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

  1. Санал ирүүлэх хаяг болон нэмэлт мэдээлэл:

Цахим шуудангийн хаяг: finance@mse.mn

Утасны дугаар: 11-310470 /2213/

Хаяг: Монголын Хөрөнгийн Бирж, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ