• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-19 16:18:25

2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 229,098,119 төгрөгийн үнийн дүн бүхий 388,227 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дархан зочид буудал ХК (DZG +15.00%), Монгол Базальт ХК (MBW +8.60%), Женко тур бюро ХК (JTB +7.20%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -13.49%), Монгол савхи ХК (UYN -13.29%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.55%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 3,698 ширхэг нэгж эрх 5,102,891 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 41 ширхэг үнэт цаас 4,100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 148 ширхэг үнэт цаас 14,800 ам.доллар (52,934,124₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,564,000 ам.доллар буюу 12,747,109,320 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,992,000 юань буюу 6,872,248,320 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 19,910,592,774 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.2%-иар өсч, 51,371.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,455,649,781,932 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ