• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52458.13

( 198.26 0.38% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52458.13 198.26
MSE A Индекс 20266.59 46.41
MSE B Индекс 14195.53 -38.02

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-22 16:00:46

Энэ өдөр нийт 632,243,248,753 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-22 15:22:24

Хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.314 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.877 хувиар тус тус тогтлоо.

"ФЬЮЧЕР ТЕК ИННОВЭЙШН" ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ БҮРТГЭЛЭЭ

2026-07-22 11:38:36

Тус сангийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ҮНЭТ ЦААС ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-22 10:53:56

“Монголын хөрөнгийн бирж” ХК, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах, үйл ажиллагааг үр ашигтай, нээлттэй ил тод, олон нийтийн компани болгох төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэл хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нарт үнэт цаасны зах зээлийн үндсэн ойлголт, бүтээгдэхүүн үйлчилгээ, зах зээлийн бүтэц зохион байгуулалт, мэргэжлийн оролцогчид болон үнэт цаас гаргах үйл ажиллагаа, үүргийн хэрэгжилтийг хэрхэн хангах талаар сургалт семинарыг зохион байгууллаа. 

Сургалтад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, "Эрдэнэс Монгол" ХХК, Эрдэнэс тавантолгой" ХК, "Үндэсний давхар даатгал" ХК, ДЭЦ-4 ТӨХК, Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ, "Монголын төмөр зам" ТӨХК, "Эрчис Ойл" ХХК зэрэг 10 гаруй байгууллагын 20 орчим төлөөлөл оролцлоо.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас   Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл -ийг Улсын их хуралд өргөн барьж хэлэлцүүлж байгаа бөгөөд энэ хууль батлагдсаны дараа төрийн өмчит компаниудыг биржээр дамжуулан нээлттэй хувьцаат компани болгох үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ