• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52045.21

( 340.54 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52045.21 340.54
MSE A Индекс 19956.47 75.9
MSE B Индекс 14211.02 -88.78

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-24 13:54:29

Энэ өдөр нийт 166,394,891,944 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"БАЯНТЭЭГ" ХУВЬЦААТ КОМПАНИ НОГДОЛ АШИГ НЭМЖ ХУВААРИЛНА

2026-06-24 11:09:33

"Баянтээг" ХК 2026 оны 3 дугаар улиралд багтаан ногдол ашиг нэмж хуваарилахаар болсон байна.

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2026-06-23 15:03:21

Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 18,334  ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 65,356,722 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-24 13:54:29

2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 438,728,558 төгрөгийн үнийн дүн бүхий 1,034,906 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Крипто Үндэстэн ХК (CNF +11.86%), Ард кредит ББСБ ХК (ADB +10.36%), Монос хүнс ХК (MFC+4.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жуулчин дюти фрий ХК (SUL -13.04%), Махимпекс ХК (MMX -11.13%), Дархан нэхий ХК (NEH -11.12%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 3,001 ширхэг нэгж эрх 6,520,395.00 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 19 ширхэг үнэт цаас 1,425,000.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,490 ширхэг үнэт цаас 449,044,800.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаас 1,500.00 ам.доллар (5,365,035₮)-оор, 

  • Багцын арилжаагаар нийт 136,230 ширхэг үнэт цаас 715,001,500.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн 1/3 коксжих нүүрс 13,977,600 ам.доллар буюу 49,993,542,144 төгрөгөөр, 

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн 1/3 коксжих нүүрс 15,001,600 ам.доллар буюу 53,656,072,704 төгрөгөөр, 

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн 1/3 коксжих нүүрс 13,875,200 ам.доллар буюу 49,627,289,088 төгрөгөөр, 

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,992,000 юань буюу 6,847,173,760 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,654,728,960 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 166,394,891,944 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.66%-иар өсч, 52,045.21 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,577,822,803,136 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ