• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ-ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ХУДАЛДААНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТАД БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

2026-06-24 18:47:54

БНХАУ-ын нүүрсний олон улсын SXCOAL платформ болон Монголын нүүрсний ассоциацитай хамтран 2026 оны 06-р сарын 24-ний өдөр "Монгол-Хятадын нүүрсний худалдааны чуулга уулзалт" арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотод амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батзаяа, ахлах мэргэжилтэн Г.Амартүвшин, гишүүнчлэл хариуцсан мэргэжилтэн А.Цэрэнлхам нар оролцлоо.

Тус арга хэмжээг БНХАУ-ын нүүрсний тээвэр, борлуулалтын холбооны дэд ерөнхийлөгч Mrs.Shi Ying мэндчилгээ дэвшүүлэн нээж үг хэлэв. Монголын нүүрсний ассоциацийн ерөнхийлөгч Б.Бямбадагва - “Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал”, Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батзаяа – “Монголын хөрөнгийн биржийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны журмын нэмэлт, өөрчлөлт ба арилжааны хяналт”сэдвээр, Монголын нүүрсний компани болон БНХАУ-ын төрийн өмчит нүүрс, гангийн үйлдвэрийн төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөллүүд илтгэл тавин оролцов.

 

Уг салбар хуралдаанаар уул уурхайн худалдааны компани, кокс болон гангын үйлдвэр, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон санхүүгийн байгууллагаас бүрдсэн 260 гаруй төлөөлөл оролцож Монгол-Хятадын нүүрсний цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудал, шийдлүүд, хамтын ажиллагааны боломжүүдын талаар санал солилцон, нүүрсний салбарын мэдээ мэдээллийг хуваалцав.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ