2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 440,699,647 төгрөгийн үнийн дүн бүхий 473,237 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Э-Транс ложистикс XК (ETR +14.99%), Авто импекс ХК (AOI +14.98%), Хасу-Мандал ХК (HSR+14.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -14.71%), Ремикон ХК (RMC -10.18%), Монгол Базальт ХК (MBW -4.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 38,653 ширхэг нэгж эрх 7,060,710.93 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,514 ширхэг үнэт цаас 551,400,000.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,000 ширхэг үнэт цаас 2,000,000.00 ам.доллар (7,153,380,000₮)-оор,
-
Багцын арилжаагаар нийт 625,000 ширхэг үнэт цаас 500,000,000.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 6,976,000 ам.доллар буюу 24,950,989,440 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,642,629,120 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 38,246,158,917 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.73%-иар өсч, 52,422.63 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,686,653,783,053 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



