2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 434,199,387 төгрөгийн үнийн дүн бүхий 917,572 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 14 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Крипто Үндэстэн ХК (CNF +12.12%), Монгол Базальт ХК (MBW +5.15%), Хас Банк (XAC+2.69%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -14.89%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA -14.86%), Монинжбар ХК (MIB -13.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 8,957 ширхэг нэгж эрх 5,952,249.09 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 2,451 ширхэг үнэт цаас 183,825,000.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,179 ширхэг үнэт цаас 217,920,990.00 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар нийт 5,500,000 ширхэг үнэт цаас 1,687,400,000.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 1,931,520 ам.доллар буюу 6,908,950,464 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,800,000 юань буюу 6,746,112,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 16,184,360,091 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.2%-иар өсч, 52,527.04 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,707,482,687,777 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



