• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

58549.55

( 332.51 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 58549.55 332.51
MSE A Индекс 22660.41 148.88
MSE B Индекс 15118.69 -24.05

Мэдээ мэдээлэл

"ЕСӨН ШИЖИР АКТИВ ХОЁР ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 11:03:57

Хоёрдогч зах зээлийн арилжааг SHJR-BD-01/09/28-C0099-19 симболтойгоор эхлүүллээ.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХОЙШИЛЛОО

2026-09-01 10:29:02

Үнэт цаасны арилжаа нээх цагийг 45-60 орчим минутаар хойшлуулах болсныг мэдэгдье.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 9 ДҮГЭЭР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 10:04:44

Сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 16, 17, 18-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

Мэдээ мэдээлэл

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН "ЕВРАЗИА КАПИТАЛ ХОЛДИНГ ҮЦК" ХК-ИЙН ХАРИЛЦАГЧДЫГ "ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК" ХХК-Д ШИЛЖҮҮЛЛЭЭ

2026-06-30 10:41:37

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.5 болон Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 51 дүгээр тогтоолоор баталсан "Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам"-ын 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дараах шийдвэр гарсан байна. Үүнд:

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 125 тоот тогтоолоор Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан "Евразиа капитал холдинг ҮЦК" ХК-ний харилцагчдын дансыг "Голомт капитал ҮЦК" ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин өнгөрсөн хугацаанд "Евразиа капитал холдинг ҮЦК" ХК харилцагчдын мэдээллийг албан ёсоор шилжүүлээгүй тул "Голомт капитал ҮЦК" ХХК-иас "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-тай хамтран харилцагчдыг шилжүүлэн авч, үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг гүйцэтгэж байгааг мэдэгдлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ