• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-03 12:06:44

2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 210,619,452 төгрөгийн үнийн дүн бүхий 383,099 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Фронтиер Лэнд Групп ХК (MDR +14.67%), Атар-Өргөө ХК (ATR +13.71%), Монгол Базальт ХК (MBW +5.46%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Адуун чулуун ХК (ADL -12.91%), Би ди сек ХК (BDS -12.50%), Мерекс ХК (MRX -11.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 11,980 ширхэг нэгж эрх 8,463,265.61 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 686 ширхэг үнэт цаас 68,604,500.00 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 1,193,656 ширхэг үнэт цаас 500,006,565.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,120,000 юань  буюу 6,921,193,600 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 12,800 Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 1,948,160 доллар буюу 6,975,484,288 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ-ийн багц 6,600 Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 462,000 доллар буюу 1,654,214,100 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 16,338,585,771 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.53%-иар буурч, 51,773.38 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,484,732,853,458 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ