• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54759.08

( -565.98 -1.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54759.08 -565.98
MSE A Индекс 21017.78 -232.61
MSE B Индекс 14161.25 102.34

Мэдээ мэдээлэл

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК ХУРИМТЛАГДСАН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-07-30 12:18:46

Нийт 11,093,349,600 төгрөгийг, нэгж хувьцаанд 60 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан байна.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-07-30 09:51:56

1316 кодтой, ЗГХБ-Б-52-494 нэртэй Засгийн газрын хямдруулалттай өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

ЛОНДОН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ”-Д СТРАТЕГИЙН ТҮНШЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

2026-07-29 17:24:39

Хөрөнгийн зах зээлийн оролцогчид, харилцагч байгууллагууддаа энэхүү форумд идэвхтэй хамтран оролцохыг уриалж байна.

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-29 16:21:34

2026 оны 7 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 378,866,494 төгрөгийн үнийн дүн бүхий 706,338 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Таван толгой ХК (TTL +10.36%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +8.89%), Дархан нэхий ХК (NEH +4.46%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -14.91%), Ард Даатгал ХК (AIC -3.16%), Монос хүнс ХК (MFC -1.84%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 8,005 ширхэг нэгж эрх 12,288,411 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,050 ширхэг үнэт цаас 204,980,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 48 ширхэг үнэт цаас 4,800,470 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг үнэт цаас 3,000 ам.доллар (10,778,310₮)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,736,000 юань буюу 6,760,523,520 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 4,313,600 ам.доллар буюу 15,497,772,672 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 8,665,600 ам.доллар буюу 31,133,507,712 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,736,000 юань буюу 4,637,243,520 төгрөгөөр,

  • "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын 8 багц 7,248 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 23,897,018.4 ам.доллар буюу 85,856,490,796.97 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 144,497,251,906 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 2.56%-иар өсч, 55,325.06 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,104,790,907,703 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ