• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

57602.13

( 206.12 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 57602.13 206.12
MSE A Индекс 22150.38 190.07
MSE B Индекс 15021.58 109.08

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-25 14:06:16

Энэ өдөр нийт 46,447,510,132 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"ТАВ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2026-08-25 11:18:01

"Тав" ХК-ийн 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №26/2/30 тоот албан хүсэлтийн дагуу нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 114,737 ширхэг хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

БҮРТГЭЛЭЭС ХАСАГДАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН НЭР БҮХИЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2026-08-25 11:07:59

“Монголын хөрөнгийн бирж”-ийн Үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн дараах нэр бүхий 5 компанид холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахтай холбоотой цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор эргэн мэдэгдэхийг анхааруулж байна.

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-26 16:22:33

2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 56 хувьцаат компанийн 1,041,840,745 төгрөгийн үнийн дүн бүхий 1,363,260 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +14.88%), Жуулчин дюти фрий ХК (SUL +14.44%), Э-Транс ложистикс XК (ETR +12.42%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол савхи ХК (UYN -5.00%), Шарын гол ХК (SHG -4.00%), Монгол Базальт ХК (MBW -3.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 135,411 ширхэг нэгж эрх 144,746,921 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,022 ширхэг үнэт цаас 402,200,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 101 ширхэг үнэт цаас 10,100 ам.доллар (36,304,147)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,445,200 ам доллар буюу 12,383,668,044 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 16,448,000 юань буюу 8,793,429,760 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 11,936,000 ам доллар буюу 42,903,593,920 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 471,900 ам доллар буюу 1,696,230,393 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,445,200 ам доллар буюу 12,383,668,044 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 10,649,600 ам доллар буюу 38,279,667,712 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,474,900 ам доллар буюу 12,490,423,803 төгрөгөөр,

  • "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын 8 багц 7,248 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 24,996,974.88 ам доллар буюу 89,850,876,296.91 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 220,406,649,786 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.36%-иар өсч, 57,602.13 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,693,027,914,754 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ