• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

58549.55

( 332.51 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 58549.55 332.51
MSE A Индекс 22660.41 148.88
MSE B Индекс 15118.69 -24.05

Мэдээ мэдээлэл

"ЕСӨН ШИЖИР АКТИВ ХОЁР ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 11:03:57

Хоёрдогч зах зээлийн арилжааг SHJR-BD-01/09/28-C0099-19 симболтойгоор эхлүүллээ.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХОЙШИЛЛОО

2026-09-01 10:29:02

Үнэт цаасны арилжаа нээх цагийг 45-60 орчим минутаар хойшлуулах болсныг мэдэгдье.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 9 ДҮГЭЭР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 10:04:44

Сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 16, 17, 18-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-01 16:19:30

2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 1,100,429,388 төгрөгийн үнийн дүн бүхий 1,141,927 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрдэнэс сольюшинс ХК (AMT +8.96%), Мандал Даатгал ХК (MNDL +3.09%), Багануур ХК (BAN +2.01%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан нэхий ХК (NEH -3.96%), Улсын их дэлгүүр ХК (UID -3.85%), Бодь Даатгал ХК (BODI -3.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 46,369 ширхэг нэгж эрх 32,783,685 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 13,375 ширхэг үнэт цаас 1,337,500,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 180 ширхэг үнэт цаас 18,000 ам.доллар (64,712,520₮)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 15,424,000 юань буюу 8,251,840,000 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 10,787,265,593 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.57%-иар өсч, 58,549.55 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,969,402,252,722 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ