• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-03 17:27:58

2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 918,923,759 төгрөгийн үнийн дүн бүхий 1,212,695 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Багануур ХК (BAN +14.97%), Техник импорт ХК (TEX +14.95%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND +14.10%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хаан банк ХК (KHAN -4.61%), Женко тур бюро ХК (JTB -3.05%), Жуулчин дюти фрий ХК (SUL -2.99%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 74,177 ширхэг нэгж эрх 75,940,631 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 719 ширхэг үнэт цаас 71,900,020 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3 ширхэг үнэт цаас 300,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 43,700 ширхэг үнэт цаас 349,600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 10,969,600 ам.доллар буюу 39,427,923,584 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс 9,574,400 ам.доллар  буюу 34,413,170,176 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 11,328,000 ам.доллар буюу 6,056,968,320 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 81,314,726,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 3.74%-иар өсч, 62,666.94 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 15,685,371,756,401 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ