• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ БА ЭРХ” СЭДВЭЭР ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛНО

2015-03-26 09:18:06
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, Компанийн засаглалын үндэсний зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Олон улсын санхүүгийн корпораци/IFC/ хамтран “Хувьцаа эзэмшигчдийн хурал ба эрх” сэдвээр онол практикийн бага хурлыг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 09.30-13.00 цагийн хооронд Blue sky зочид буудлын 3 давхрын хурлын танхимд зохион байгуулна.
 
Энэхүү арга хэмжээнд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “ҮЦТТТХТ” ТӨХХК, МҮЦАЭХ, хувьцаат компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, үнэт цаасны мэргэжлийн оролцогч компаниуд болон хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцох бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эрх, биржийн бүртгэлийн шаардлага, үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдал зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдаж, улмаар хэлэлцүүлэг өрнөх юм.
 
Уг арга хэмжээний хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.
 
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ