• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

1-Р УЛИРЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2015-04-13 16:57:15

2015 оны I улирлын байдлаар Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 12 удаа явагдаж нийт 1,118,463 ширхэг үнэт цаасыг 108.1 тэрбум төгрөгөөр арилжаад байна. Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа 9 удаа явагдаж 2,090 ширхэг үнэт цаасыг 204.6 сая төгрөгөөр арилжсан байна.  

Анхдагч зах зээл дээр нийт 108.1 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжигдсанаас 12 долоо хоногтой ЗГҮЦ-ны арилжаа ихэнх буюу 96.4%-ийг, 28 долоо хоногтой үнэт цаас 1.5%, 52 долоо хоногтой үнэт цаас нийт арилжааны 2.1%-ийг тус тус эзэлж байна.

 

 

МХБ дээр арилжигдаж буй ЗГҮЦ-ыг хүүгийн хэмжээ болон арилжигдсан хэмжээгээр нь авч үзвэл 12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай ЗГҮЦ-ны хүүгийн хэмжээ буурсан хэдий ч арилжааны хэмжээ өссөн байна.  

 

 

Мөн 28 болон 52 долоо хоногтой ЗГҮЦ-ны хүүгийн хэмжээ болон арилжааны хэмжээ дараах байдалтай байна.  

 

 
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаанд дараах брокер дилерийн компаниуд идэвхтэй оролцсон байна.Үүнд:

 

 

       
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 12, 28 болон 52 долоо хоногтой үнэт цаасууд арилжигдаж нийт 204.6 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

 

Маркетинг Олон Нийттэй Харилцах Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ