• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

2-Р УЛИРЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2015-07-07 12:55:26

2015 оны II-р улирлын байдлаар Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 17 удаа явагдаж нийт 1,815,441 ширхэг үнэт цаасыг 175.3 тэрбум төгрөгөөр арилжаад байна. Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа 14 удаа явагдаж 12,968 ширхэг үнэт цаасыг 1.3 тэрбум төгрөгөөр арилжсан байна.  

Анхдагч зах зээл дээр нийт 175.3 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжигдсанаас 12 долоо хоногтой ЗГҮЦ-ны арилжаа ихэнх буюу 84.5%-ийг, 28 долоо хоногтой үнэт цаас 8.2%, 52 долоо хоногтой үнэт цаас нийт арилжааны 7.3%-ийг тус тус эзэлж байна.

 

МХБ дээр арилжигдаж буй ЗГҮЦ-ыг хүүгийн хэмжээ болон арилжигдсан хэмжээгээр нь авч үзвэл 12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай ЗГҮЦ-ны хүүгийн хэмжээ буурсан хэдий ч арилжааны хэмжээ өссөн байна.

 

Мөн 28 болон 52 долоо хоногтой ЗГҮЦ-ны хүүгийн хэмжээ болон арилжааны хэмжээ дараах байдалтай байна.

 

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд дараах брокер дилерийн компаниуд идэвхтэй оролцсон байна.
Үүнд:

 

 

         Стратеги, зах зээлийн хөгжлийн алба           

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ