• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

АНХНЫ 100% ДААТГАГДСАН КОМПАНИЙН БОНД АРИЛЖААЛАГДАНА

2015-08-10 16:18:32

Монголын хөрөнгийн бирж болон Монголын даатгагчдын холбоо 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажилласны үр дүнд анхны 100% даатгагдсан компанийн бонд Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэн арилжаалагдахаар боллоо.

Энэхүү санхүүгийн шинэ хэрэгсэл болох даатгагдсан компанийн бондыг үнэт цаасны зах зээлд анхлан нэвтрүүлэхээр "Эрчим инженеринг" ХХК Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид "Эрчим бонд" өрийн хэрэгслийг бүртгүүлэн олон нийтэд нээлттэй арилжаалахаар боллоо. Тус үнэт цаасны андеррайтераар "Голомт банк", "Голомт секюритиз" ажиллаж, "Соёмбо даатгал" уг үнэт цаасыг 100% даатгасан байна.

"Эрчим бонд"-ын захиалга авах хугацаа: 2015 оны 8 сарын 12-ноос 2015 оны 8 сарын 21 

Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ