• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-20 18:13:01

Энэ өдөр нийт 6,992,581,177 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ МОНГОЛЫН БИРЖИЙГ ХАМТРАН УДИРДАХ БОЛЛОО

2011-04-20 00:00:00
Лондонгийн баг Монголын Биржийг удирдана гэж Жэрэми Грант болон Вилиам Мак Намара мэдэгдэв. Энэ долоо хоногт Канадын эрх бүхий байгууллагууд Лондонгийн хөрөнгийн бирж, Торонтогийн Хөрөнгийн Биржтэй нэгдэх хэлцлийг ярилцаж байхад ЛХБ-ийн захирал Ксавиэр Ролет Монголд явж байгаа нь олны анхаарлыг татлаа. ЛХБ-ийн ирээдүйн хувь заяа энэ хэлцлээс хамаарч байхад тус биржийн захирал Улаанбаатарт зочилсон нь сонин явдал болж байна. Ноён Ролет Монголын Хөрөнгийн Биржтэй гэрээ байгуулахаар иржээ. 20 жилийн түүхтэй биржээ шинэчлэх ажилд Монголчуудад зөвлөгөө өгөх юм. Гэвч энэ хэлцэл нь барууны орнуудын үйл ажиллагаа нь төлөвшсөн бирж, хөгжил буурай орны бирж хоорондын байгуулдаг жирийн нэгэн гэрээ биш. Лондонгийн биржээс баг томилон МХБ-тэй 2 жил хамтран ажиллах бөгөөд тус биржийн хөгжил, хувьчлалын явцад хяналт тавьж ажиллах юм. Уул уурхай, байгалын баялгийн нөөцдөө тулгуурлан хөрөнгө босгохоор зорьж буй Монголын зах зээлийн хөгжлийн эхэн үед ЛХБ түншлэж байгаа эдийн засагчдын бодлоор түүхий эдийн хүчирхэг урсгалыг Лондон өөр лүүгээ далласан хэрэг гэнэ. Нью-Йорк, Хонг Конгоос илүүтэй Лондонгийн хөрөнгийн зах зээлийг сонгож, томоохон IPO хийх Монгол компаниуд байгаа гэдэгт Ноён Ролет итгэж байна. Одоогоор газрын тос, хийн хайгуулын “Петро Матад” гэх ганцхан компани ЛХБ-д бүртгэтэй байгаа бөгөөд цаашид Монголын компаниуд Лондонгийн бирж дээр давхар бүртгэгдэх боломжтой юм. Монгол Улсын Төрийн өмчийн хорооны дэд дарга О.Эрдэнэбулганаас яагаад үндэсний биржийнхээ удирдлагыг гадаадын хүмүүст өгөх болсон талаар тодруулахад “Нэг тааруухан жолооч шинэ Феррари машин худалдаж авсан гэж бодье. Гэвч тэр замын хөдөлгөөнд хэрхэн оролцох билээ? Бид “Формула 1” уралдааны жолоочоор л машинаа бириулахыг хүссэн юм” гэж хариулсан. Хятад улс Монголын нүүрс, зэсийн олборлох салбарыг сонирхож эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг. Ноён Эрдэнэбулган: “Бид олон эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байгаа бөгөөд Улаанбаатар-Лондонгийн гарцыг ашиглан хөрөнгийн урсгалыг дотогш татах хүсэлтэй байна” гэв. Энэ нь ЛХБ-д МХБ-ийн төлөөлөгч ажиллах болсон нэг шалтгаан болов уу. Пүрэв гаригт Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд ноён Ролетын хамт “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолд оролцсон бөгөөд тэрээр “ЛХБ нь Монгол улсын хөрөнгийн биржийг хөгжүүлэх бидний эрмэлзлэлийг гүйцэтгэх найдвартай түнш” гэжээ. Үндэсний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд үнэт металь, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгийн урсгалыг татах хэрэгтэй гэж Засгийн газрын зүгээс үзсэн. Үүний тод илрэл нь говийн бүсийн нүүрсний томоохон орд Тавантолгойг хувьчлах төсөл болж байна. Дэлхийн олон томоохон хөрөнгө оруулалтын банк, уул уурхайн компаниуд Тавантолгойг эргэлтэнд оруулах асуудалд анхаарч байна. Засгийн газраас шинэ компанийн 20 хувийг Монгол улсын иргэдэд эзэмшүүлж, хувьцааг МХБ дээр арилжих нөхцөл тавьсан. Гэвч хөрөнгийн биржийн хөрвөх чадвар муу, хөгжлийн түвшин сул байна. Монголын томоохон гадаад хөрөнгө оруулагчийн нэг “Файрбөэрд Менежмент” хөрөнгө оруулалтын сангийн захирал Жэймс Пассин хэлэхдээ “Дотоод хөрөнгийн зах зээлд хувьцааг гаргахаас урьтаж хөрөнгийн биржийн хөрвөх чадвар, үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна” гэж хэлсэн байна. Ноён Эрдэнэбулган хэлэхдээ “Бид ЛХБ-ээс ихээхэн өөрчлөлтийг хүлээж байна. Хоёр, гурван жилийн дараа “Жижиг ЛХБ”-ийг Улаанбаатарт байгуулсан байхыг хүсч байна.” гэлээ Мэдээллийн эх сурвалж: “Financial times’’ сонины 2011 оны 04-р сарын 09-ны дугаар