• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51849.3

( 37.56 0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51849.3 37.56
MSE A Индекс 20044.63 -27.45
MSE B Индекс 14599.89 3.14

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-30 15:40:32

Энэ өдөр нийт 13,615,241,815 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2026-03-30 14:49:51

Тус корпорэйшнийн 65,227,554 ширхэг энгийн хувьцааг Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 25,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 65,252,554 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

"НИЙСЛЭЛ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-03-30 11:11:57

Үйл ажиллагааны төгсгөлд Нийслэлийн засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үнэт цаасны зах зээлийн 7677 удаагийн арилжааг нээх ёслолын цан цохих ёслол үйлдэн, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

Мэдээ мэдээлэл

ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА /ЖАЙКА/-ЫН ТӨЛӨӨЛӨЛ АРИЛЖААНЫ НЭЭЛТ ХИЙЛЭЭ

2017-05-26 06:09:06

Монгол Улсад IPO буюу анх удаа олон нийтэд үнэт цаасаа санал болгон санхүүжилт татах үйл ажиллагаа эхэлсэн өдрийг тохиолдуулан  Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/-ны дэд дарга Д.Баярсайхан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, ноён Сато Мүцүми нар Хөрөнгийн биржийн 5482 дахь арилжааг эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо.

2005 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр хийгдсэн "Монгол шилтгээн" ХК-ийн IPO амжилттай болсон бөгөөд түүнээс хойш нийт  15 компани олон нийтээс 97.6 тэрбум төгрөгийн санхүүжилт татаж чадсан байдаг.

Дашрамд дурдахад Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ нь “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх, оролцогчдыг чадавхжуулах, зах зээл өндөр хөгжсөн орны туршлагыг судлах, хууль, эрх зүй, зохицуулалтын орчныг сайжруулах чиглэлээр ажилласан төслийн эхний үе шат ирэх долдугаар сард дуусах бөгөөд хоёр дахь үе шатыг 11 дүгээр сараас эхлүүлж дотоодын компаниудын IPO гаргах үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэлхийн нэр хүндтэй биржүүдэд давхар бүртгэл хийж, олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох чиглэлд анхаарч ажиллахаар болсон байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ