• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

58549.55

( 332.51 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 58549.55 332.51
MSE A Индекс 22660.41 148.88
MSE B Индекс 15118.69 -24.05

Мэдээ мэдээлэл

"ЕСӨН ШИЖИР АКТИВ ХОЁР ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 11:03:57

Хоёрдогч зах зээлийн арилжааг SHJR-BD-01/09/28-C0099-19 симболтойгоор эхлүүллээ.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХОЙШИЛЛОО

2026-09-01 10:29:02

Үнэт цаасны арилжаа нээх цагийг 45-60 орчим минутаар хойшлуулах болсныг мэдэгдье.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 9 ДҮГЭЭР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 10:04:44

Сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 16, 17, 18-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

Мэдээ мэдээлэл

"ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-04-04 16:50:49

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Хөвсгөл Алтан Дуулга" ХК нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа "Компани нэмж хувьцаа гарган олон нийтэд санал болгох, Төлөөлөн удирдах зөвлөлд зарим бүрэн эрх олгох тухай" гэсэн 2 дугаартай шийдвэрээр Компанийн тухай хуулийн 87.1.2-т заасан их хэмжээний хэлцэл буюу 4,405,600 ширхэг энгийн хувьцаа нэмж гарган, олон нийтэд санал болгохоор шийдвэрлэв. Энэхүү шийдвэр гаргах санал хураалтад оролцоогүй, эсхүл эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрх үүссэн болно.

Иймд "Хөвсгөл алтан дуулга" ХК-ийн шаардах эрх нь үүссэн хувьцаа эзэмшигчид уг эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй бол "Хөвсгөл алтан дуулга" ХК болон андеррайтер "Бумбат-Алтай ҮЦК" ХХК-д хандана уу.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн огноо: 2018 оны 4-р сарын 02-ны өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо:           2018 оны 5-р сарын 17-ны өдрийг хүртэл

Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ:            8095 төгрөг 

Шаардах эрх хэрэгжүүлэгч "Хөвсгөл алтан дуулга" ХК:  УБ, СБД, 8-р хороо, 11-р хороолол, Ж.Батмөнхийн гудамж, 39-2 Финтек оффис 8-р давхар, Холбогдох утас: 99986083, 99165186

 "Бумбат-Алтай ҮЦК" ХХК:  УБ, ЧД, 4-р хороо, 16-р байр 4 давхар, 41 тоот, Холбогдох утас: 70112166, 91005585

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ