• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

58549.55

( 332.51 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 58549.55 332.51
MSE A Индекс 22660.41 148.88
MSE B Индекс 15118.69 -24.05

Мэдээ мэдээлэл

"ЕСӨН ШИЖИР АКТИВ ХОЁР ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 11:03:57

Хоёрдогч зах зээлийн арилжааг SHJR-BD-01/09/28-C0099-19 симболтойгоор эхлүүллээ.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХОЙШИЛЛОО

2026-09-01 10:29:02

Үнэт цаасны арилжаа нээх цагийг 45-60 орчим минутаар хойшлуулах болсныг мэдэгдье.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 9 ДҮГЭЭР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 10:04:44

Сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 16, 17, 18-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ ШИР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-06-08 10:06:41

“Монгол шир” ХК-ийн 2017 оны 12 сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн хэлбэрийг өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох тухай шийдвэр гаргасныг үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК болон Санхүүгийн зохицуулах хороо "Монгол Шир" ХК-ийг үнэт цаасны бүртгэлээс хассан тул хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоогүй эсхүл энэхүү шийдвэрийн эсрэг саналтай байсан саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдэд дараах эрх үүссэнийг мэдэгдэж байна. Үүнд:

  1. “Монгол шир” ХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшиж байгаа хувьцааг нэг бүрийг нь 2714 /хоёр мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгөөр эргүүлэн авахыг компаниас шаардах эрхтэй. Энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн харьяа гишүүн үнэт цаасны компани эсвэл “БиДиСЕК ҮЦК” ХК болон “Монгол шир” ХК-д хандана уу.
  2. Шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигч түүний дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг авалгүйгээр компанийн хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтийг хэдийд ч гаргах эрхтэй.
  3. Шаардах эрх хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 7-р сарын 24-ний өдөр

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу.

"Монгол Шир" ХК

Хаяг: ХУД, 2-р хороо, АШҮХ-нд компанийн өөрийн байр, Утас: 99105418, 99025111, 99040007

“Би Ди СЕК ҮЦК” ХК

Хаяг: СБД, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө 27/1 байр, Утас: 11-313108, 11-321763

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ