• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

58549.55

( 332.51 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 58549.55 332.51
MSE A Индекс 22660.41 148.88
MSE B Индекс 15118.69 -24.05

Мэдээ мэдээлэл

"ЕСӨН ШИЖИР АКТИВ ХОЁР ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 11:03:57

Хоёрдогч зах зээлийн арилжааг SHJR-BD-01/09/28-C0099-19 симболтойгоор эхлүүллээ.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХОЙШИЛЛОО

2026-09-01 10:29:02

Үнэт цаасны арилжаа нээх цагийг 45-60 орчим минутаар хойшлуулах болсныг мэдэгдье.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 9 ДҮГЭЭР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 10:04:44

Сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 16, 17, 18-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

Мэдээ мэдээлэл

“СҮҮ” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-08-09 17:23:09

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Сүү" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд "Сүү" ХК-ийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар өсч, 35 тэрбум төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ 8.3 хувиар өсч, 2.2 тэрбум төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна.

Компани нь тайлант хугацаанд шинэ техник, технологи нэвтрүүлснээс гадна 2017 онд олон нийтэд санал болгон худалдсан, хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнийн дүнтэй компанийн өрийн хэрэгсэл болох "Сүү бонд"-ийн эргэн төлөлтийг хийсэн байна. Түүнчлэн, сүү бэлтгэн нийлүүлэгчдээ чадавхижуулах, тэднийг дэмжих чиглэлээр шат дараалсан ажлууд авч хэрэгжүүлсэн бөгөөд тайлант хугацаанд сүүний татан авалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 51.4 хувиар нэмэгдсэн нь түүхий эдийн нийлүүлэлт нь хүртээмж багатай, улирлын хамааралтай үйлдвэрлэлийн хувьд чухал үзүүлэлт болсон байна. 

"Сүү" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ