• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51811.74

( 140.83 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51811.74 140.83
MSE A Индекс 20072.08 50.91
MSE B Индекс 14596.75 22.2

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-27 15:24:24

Энэ өдөр нийт 17,838,799,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“НИЙСЛЭЛ БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2026-03-27 09:20:35

Нийслэлийн засаг даргын гаргаж буй “Нийсэлэл бонд” өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2026-03-26 16:57:42

Та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

МИЛЛЕНИУМ СSD СИСТЕМИЙГ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛУУЛАХААР БОЛЛОО

2018-10-05 15:07:28

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж эхлэх тухай төр, засгийн тогтоол, шийдвэрүүдтэй холбоотойгоор иргэдийн үнэт цаасны данс нээлгэх үйл ажиллагаа сүүлийн үед идэвхжиж байгаа билээ. Тухайлбал, 2018 оны эхний хагас жилд сард дунджаар 5000-6000 данс нээгдэж байсан бол 8 дугаар сард 8902, 9 дүгээр сард  24682 данс тус тус нээгдсэн үзүүлэлттэй байна. 

Үүнтэй холбогдуулан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/109 тоот тушаалын дагуу үнэт цаасны дансны бүртгэлийг гүйцэтгэх Миллениум CSD системийг 2018 оны 11 дүгээр сарыг дуустал амралтын өдрүүдэд ажиллуулахаар боллоо. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ