• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

58549.55

( 332.51 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 58549.55 332.51
MSE A Индекс 22660.41 148.88
MSE B Индекс 15118.69 -24.05

Мэдээ мэдээлэл

"ЕСӨН ШИЖИР АКТИВ ХОЁР ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 11:03:57

Хоёрдогч зах зээлийн арилжааг SHJR-BD-01/09/28-C0099-19 симболтойгоор эхлүүллээ.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХОЙШИЛЛОО

2026-09-01 10:29:02

Үнэт цаасны арилжаа нээх цагийг 45-60 орчим минутаар хойшлуулах болсныг мэдэгдье.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 9 ДҮГЭЭР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 10:04:44

Сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 16, 17, 18-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭТ ЗАНДАН” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-11-28 09:46:20

“Эрдэнэт зандан” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа:       2018.12.12-ны өдрийн 10:00 цагт

Бүртгэх өдөр:                                                          2018.11.27-ны өдөр 

Хуралдах газар:                                                    Орхон аймаг, Говил баг, Эрдэнэт Зандах ХК-ийн үйлдвэрийн байр

Хурлаар хэлэлцэх асуудал:                  

1. "Эрдэнэт Зандан" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгож, Төлөөлөн удирдах зөвлөлийг шинээр байгуулах тухай;

2. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын, Цалин урамшууллын, Нэр дэвшүүлэх хороодыг байгуулах тухай; ТУЗ-ийн дэргэдэх хороодод гишүүдийг томилох тухай;

3. Компанийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх гүйцэтгэх удирдлагын дүгнэлт бүхий тайлан; 

4. Компанийг өөрчлөн байгуулах төсөл; 

5. Хараат бус үнэлгээний байгууллагаар хийлгэсэн компанийн бизнесийн үнэлгээ; 

6. Нэгж хувьцааг эргүүлэн авах үнэ; 

7. "Эрдэнэт зандан" ХК-ийн дүрмийн төсөл; 

8. Компанийг өөрчлөн байгуулахтай холбогдсон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх журам.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99011106

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ