• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51333.86

( -398.86 -0.77% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51333.86 -398.86
MSE A Индекс 19851.67 -69.1
MSE B Индекс 14282.05 -30.01

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-06 16:57:01

Энэ өдөр нийт 5,849,272,186 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ

2026-07-06 12:09:18

Энэ долоо хоног буюу 2026.07.06-2026.07.10-ны өдрүүдийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны хуваарийг толилуулж байна.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 10-17-НЫ ӨДРҮҮДЭД АМАРНА

2026-07-06 11:06:31

Эдгээр өдрүүдэд үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

"ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХОНХ ЦОХИХ ЁСЛОЛ" БОЛЛОО

2019-03-07 14:04:49

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/, НҮБ-ын Глобал Компактын Монгол Улс дахь сүлжээ байгууллага, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран  “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслолын арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж, үнэт цаасны 5925 дахь удаагийн арилжааг нээлээ.

Жил тутам зохион байгуулдаг тус арга хэмжээ нь бизнес болон тогтвортой хөгжилд жендерийн тэгш байдлын чухлыг олон нийтэд таниулах зорилготой бөгөөд дэлхийн 80 гаруй хөрөнгийн биржүүд тус арга хэмжээнд нэгдээд байна. 

Монголын хөрөнгийн бирж нь гүйцэтгэх болон удирдах түвшний ажлын байранд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, жендерийн тэгш байдлыг хангахад анхааран ажилладаг бөгөөд цаашид ч энэхүү зарчмыг баримтлан ажиллах болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ