• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51732.72

( -40.66 -0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51732.72 -40.66
MSE A Индекс 19920.77 -8.99
MSE B Индекс 14312.06 221.28

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-06 16:57:01

Энэ өдөр нийт 5,849,272,186 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ

2026-07-06 12:09:18

Энэ долоо хоног буюу 2026.07.06-2026.07.10-ны өдрүүдийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны хуваарийг толилуулж байна.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 10-17-НЫ ӨДРҮҮДЭД АМАРНА

2026-07-06 11:06:31

Эдгээр өдрүүдэд үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-06 16:57:01

2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 422,671,057 төгрөгийн үнийн дүн бүхий 934,131 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Алтайн зам ХК (AZH +14.99%), Бодь Даатгал ХК (BODI +14.31%), Махимпекс ХК (MMX +12.44%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -14.62%), Хөвсгөл хүнс ХК (HHS -12.94%), Би ди сек ХК (BDS -9.38%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 16,034 ширхэг нэгж эрх 12,724,235 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 19 ширхэг үнэт цаас 1,425,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,239 ширхэг үнэт цаас 123,901,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,145 ширхэг үнэт цаас 114,500 ам.доллар (410,132,130)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,120,000 юань буюу 6,930,377,600 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 462,000 ам.доллар  буюу 1,654,856,280 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,665,327,360 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 14,221,415,162 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.08%-иар буурч, 51,732.72 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,465,486,291,993 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ