• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52259.87

( 269.35 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52259.87 269.35
MSE A Индекс 20220.18 67.6
MSE B Индекс 14233.55 -60.33

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-22 15:22:24

Хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.314 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.877 хувиар тус тус тогтлоо.

"ФЬЮЧЕР ТЕК ИННОВЭЙШН" ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ БҮРТГЭЛЭЭ

2026-07-22 11:38:36

Тус сангийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-07-21 17:30:54

1335 (ЗГХБ-Б-26-513) кодтой Засгийн газрын өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-09-23 09:08:34

Монголын хөрөнгийн бирж 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 447,065,539.09 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

  • Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 42 компанийн 1,074,739 ширхэг хувьцааг 447,065,539.09 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 AARD Ард Санхүүгийн Нэгдэл 158,726 221,526,348
2 GOV Говь 345,347 97,945,343
3 APU АПУ 51,624 25,990,427
4 TTL Тавантолгой 2,431 15,870,645
5 TUM Түмэн Шувуут 83,185 13,396,284

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр Ширхэг    Үнийн дүн 
1 MNET Ард секюритиз ХХК 469,766.00 471,184,930.79
2 BDSC БиДиСек ХК 527,735.00 148,603,826.01
3 GLMT Голомт Капитал ХХК 255,747.00 64,757,696.85
4 STIN Стандарт инвестмент ХХК 232,536.00 50,557,320.99
5 BUMB Бумбат-Алтай ХХК 156,198.00 29,544,099.12

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд  ЗГҮЦ  хоёрдогч зах зээлийн арилжаагаар явагдаагүй байна.

 №   Симбол   Компанийн нэр  Ширхэг   Үнийн дүн  
         

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,488,601,500,312.38 төгрөг болсон бол "ТОП 20" индекс18987.51 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.51 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ