• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53619.51

( -1123.82 -2.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53619.51 -1123.82
MSE A Индекс 20565.07 -563.4
MSE B Индекс 14439.1 186.02

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-02-16 17:41:38

Энэ өдөр нийт 36,420,641,602 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"АЙТҮҮЛС" ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР АШГИЙН 18.55 ХУВИЙГ НОГДОЛ АШИГТ ХУВААРИЛНА

2026-02-16 16:44:05

Тус компани 2025 оны үйл ажиллагааны цэвэр ашгийн 18.55 хувь буюу 137,808,496 төгрөгийг, нэгж хувьцаанд 4 (дөрөв) төгрөгөөр тооцож хуваарилна.

АРИЛЖААНД ОРОЛЦОГЧ, ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

2026-02-16 16:31:15

2026 оны 2 дугаар 28-ны өдрийн бямба гаригт үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй

Мэдээ мэдээлэл

"АТАР ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАГДЛАА

2019-09-26 12:00:48

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтад заасан "Компанийн хувьцаа эзэмшигч дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран, эсхүл хувьцаа эзэмшдэггүй этгээд тухайн компанийн хувьцааг бүхэлд нь, эсхүл хувьцааны хяналтын багцаас дээш хувийг худалдан авахаар сайн дурын үндсэн дээр санал гаргана" гэж заасныг удирдлага болгон “Таван Богд Инвест” ХХК нь МХБ-ийн үнэт цаасны 2-р ангилалд бүртгэлтэй “Атар Өргөө” ХК-ийн 174,136 ширхэг энгийн хувьцаа буюу нийт энгийн хувьцааг 100 хувь худалдан авах саналыг нийтэд гаргалаа.

Санал гаргаж буй этгээд: “Таван Богд Инвест” ХХК

Санал болгож буй үнэ:  60,200 төгрөг

Худалдан авах тоо ширхэг:  174,136 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 26

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13:00 цаг

Хувьцааны худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа:  2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг:   0 буюу 0 хувь

Санал гаргагчийн харилцагч үнэт цаасны компани: “Би Ди Сек ҮЦК” ХК, 75551919-04

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил 1, Чингисийн өргөн чөлөө 6, Хаан банк цамхаг, 10-р давхар, Мэйл хаяг: invest@tavanbogd.com

Дэлгэрэнгүй мэдээллийг 75112222 утсаар авна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ