• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52259.87

( 269.35 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52259.87 269.35
MSE A Индекс 20220.18 67.6
MSE B Индекс 14233.55 -60.33

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-22 15:22:24

Хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.314 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.877 хувиар тус тус тогтлоо.

"ФЬЮЧЕР ТЕК ИННОВЭЙШН" ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ БҮРТГЭЛЭЭ

2026-07-22 11:38:36

Тус сангийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-07-21 17:30:54

1335 (ЗГХБ-Б-26-513) кодтой Засгийн газрын өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2020-01-17 17:10:45

Монголын хөрөнгийн бирж нь 2019 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх зөвлөх сонгон шалгаруулах тул тус үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

Огноо : 2020-01-17
Тендер шалгаруулалтын нэр: 2019 оны санхүүгийн тайланд зөвлөх үйлчилгээ
Тендер шалгаруулалтын дугаар: МХБ/202001006
 


1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь МХБ ТӨХК-ийн 2019 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх зөвлөх сонгон шалгаруулах болно.
2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх  Зөвшөөрөхгүй
3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 01-р сарын 21-ны өдрийн 8:30-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2020 оны 01 -р сарын 27 -ны өдрийн 17 цаг 15 минут-ны дотор ирүүлнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ