• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51360.15

( 738.2 1.46% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51360.15 738.2
MSE A Индекс 19722.66 235.89
MSE B Индекс 14327.15 -39.61

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН УДИРДЛАГУУД УУЛ УУРХАЙН ХУДАЛДАН АВАГЧ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-05-29 16:20:41

Тус уулзалтад “Би Ди Сек ҮЦК” ХК болон БНХАУ-ын Хайнань, Хунань муж, ӨМӨЗО-ны Ухай болон Ордос хотод нүүрсний худалдаа, угаах, баяжуулах үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын төлөөлөгчид оролцсон бөгөөд биржийн зүгээс уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэл, гэрээний зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2026 ОНЫ 6 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДӨР АМАРНА

2026-05-29 15:56:53

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д зааснаар Хүүхдийн баярын өдөр улс орны хэмжээнд нийтээр амрах зохицуулалттай.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА, ХУВЬЦААНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООЛОО

2026-05-29 14:53:59

2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус компанийн үнэт цаасны арилжаа, хувьцааны шилжилт хөдөлгөөнийг зогсоов.

Мэдээ мэдээлэл

НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ АЖИЛЛАГААГ НАРИЙВЧЛАН ТОГТООЛОО

2020-02-05 14:44:22

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хувьцаат компаниудын ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох асуудлыг хэлэлцэж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хувьцаат компаниудын ногдол ашгийг зөвхөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар зуучлуулан тарааж байхыг нээлттэй хувьцаат компаниудын удирдлагуудад даалгахын зэрэгцээ хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх үүргийг брокерийн компаниудад үүрэг болголоо. /Тогтоолыг энд дарж үзнэ үү/

Өмнөх хугацаанд ногдол ашгийг зарим хувьцаат компани ажлын байран дээрээ тарааж байсан ба энэ нь компаниас ногдол ашиг тараах бүрт хувьцаа эзэмшигч тухайн компани дээр очиж авах, зарим тохиолдолд мэдээлэл аваагүйгээс ногдол ашгаа огт аваагүй зэрэг хүндрэл, бэрхшээлтэй байсан. Ногдол ашгийг нэгдсэн байгууллагаар зохион байгуулалттай зуучлуулан тараадаг болсноор тухайн хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийн мөнгөн дүн төвлөрсөн хадгаламж дахь өөрийнх нь дансанд орох, төвлөрөх боломжтой болно.

Энэ тохиолдолд хувьцаа эзэмшигч ногдол ашгаа авахдаа брокерийн компанид хандан, мөнгө хүсэх өргөдлөө гаргаж өөрийн холбогдох банкны дансандаа шилжүүлэн, хаанаас ч авах боломжтой болох юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ асуудлыг нарийвчлан тогтоож өгснөөр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой бөгөөд уг шийдвэрийг биелүүлж ажиллахыг нийт ХК-ийн удирдлагуудад үүгээр анхааруулж байна.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо