• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52259.87

( 269.35 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52259.87 269.35
MSE A Индекс 20220.18 67.6
MSE B Индекс 14233.55 -60.33

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-22 15:22:24

Хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.314 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.877 хувиар тус тус тогтлоо.

"ФЬЮЧЕР ТЕК ИННОВЭЙШН" ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ БҮРТГЭЛЭЭ

2026-07-22 11:38:36

Тус сангийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-07-21 17:30:54

1335 (ЗГХБ-Б-26-513) кодтой Засгийн газрын өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС НЬ БАЯН ХѲНДИЙ АЛТНЫ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ТЭЗҮ-Г ТАНИЛЦУУЛАВ

2020-07-22 09:42:19

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (TSX:ERD | MSE:ERDN)  нь Монгол  улсын  баруун  ѳмнѳд  хэсэгт  орших  ѳѳрийн  100%  эзэмшлийн  ѳндѳр  агуулга  бүхий  илээр  олборлох боломжтой Хѳндий Алтны Тѳслийн хараат бус эцсийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийн үр дүнг танилцууллаа.

Баян Хөндийд 3.16 г/т дундаж алтны агуулга бүхий 521,000 унц баттай болон бодитой геологийн нѳѳц, мѳн 3.71 г/т дундаж алтны агуулга бүхий 409,00 унц батлагдсан ба магадалсан үйлдвэрлэлийн нѳѳцийг тогтоосон. Төслийн үргэлжлэх хугацаа нийт 8 жил бөгөөд энэ хугацаанд татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэнэ (5% хорогдуулалт бүхий) $100 сая ам.доллар  болон  дотоод  ѳгѳѳжийн  түвшин  (IRR)  42%  тооцоологдсон  нь  өнөөдрийн  алтны  ханш (US$1,800/унц)-д тулгуурлан тооцвол тус бүр $215 сая ам.доллар болон 77% болж өсөхөөр байна.

Хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ