• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2020-07-22 18:05:27

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтад заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг билээ. Энэ хугацаанд нийт бүртгэлтэй 199 хувьцаат компаниас нэр бүхий 59 компани нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.

Хуулинд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй нэр бүхий хувьцаат компаниуд 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор зөрчлийг арилгаагүй тохиолдолд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхааруулж байна. 

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлсэн компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ