• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

58549.55

( 332.51 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 58549.55 332.51
MSE A Индекс 22660.41 148.88
MSE B Индекс 15118.69 -24.05

Мэдээ мэдээлэл

"ЕСӨН ШИЖИР АКТИВ ХОЁР ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 11:03:57

Хоёрдогч зах зээлийн арилжааг SHJR-BD-01/09/28-C0099-19 симболтойгоор эхлүүллээ.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХОЙШИЛЛОО

2026-09-01 10:29:02

Үнэт цаасны арилжаа нээх цагийг 45-60 орчим минутаар хойшлуулах болсныг мэдэгдье.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 9 ДҮГЭЭР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 10:04:44

Сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 16, 17, 18-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

Мэдээ мэдээлэл

“ИНВЕСКОР ББСБ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-07-31 17:38:44

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 2-р ангилалд бүртгэлтэй "Инвескор ББСБ" ХК нь 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд дараах үр дүнд хүрчээ. Үүнд: 

  • Нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 32.3 тэрбум төгрөгөөр буюу 50 хувиар өсч, 97.4 тэрбум төгрөгт;
  • Нийт өөрийн хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.8 тэрбум төгрөгөөр өсч 46.5 тэрбум төгрөгт тус тус хүрсэн байна.  
  • 13.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн ба нийт орлого өмнөх оны мөн үеэс даруй 61 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • 6.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс  52 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ