• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52259.87

( 269.35 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52259.87 269.35
MSE A Индекс 20220.18 67.6
MSE B Индекс 14233.55 -60.33

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-22 15:22:24

Хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.314 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.877 хувиар тус тус тогтлоо.

"ФЬЮЧЕР ТЕК ИННОВЭЙШН" ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ БҮРТГЭЛЭЭ

2026-07-22 11:38:36

Тус сангийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-07-21 17:30:54

1335 (ЗГХБ-Б-26-513) кодтой Засгийн газрын өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-08-17 14:30:59

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 3,053,103,275 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 55 компанийн 1,983,182 ширхэг хувьцаа 256,401,655 төгрөгөөр арилжаалагдсан  байна. 

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 ERDN ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН 58,916 54,229,710
2 APU АПУ ХК 68,654 37,385,367
3 BODI БОДЬ ДААТГАЛ ХК 257,199 30,568,924
4 GOV ГОВЬ ХК 121,237 23,844,718
5 TTL ТАВАНТОЛГОЙ ХК 2,894 15,941,425


Тайлант хугацаанд 2 удаагийн багцын арилжаа явагдаж, нийт 4,671,596 ширхэг үнэт цаасыг 2,789,001,620 төгрөгөөр арилжсан байна.

Д/д Өдөр Симбол Үнэт цаасны нэр Нэгж үнэ Арилжсан ширхэг Үнийн дүн
1 2020.08.10 INV Инвэскор ББСБ 2,227 1,100,000 2,449,700,000
2 2020.08.12 JTB Женко тур бюро 95 3,571,596 339,301,620
Нийт         4,671,596   2,789,001,620

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 INVC Инвескор капитал ҮЦК             2,201,546           4,903,457,925
2 BDSC БиДиСек ХК             8,066,085              825,625,271
3 GAUL Гаүли ХХК               413,223                40,977,299
4 STIN Стандарт инвестмент ХХК               167,211                38,678,671
5 TDB Ти Ди Би Капитал ХХК               191,042                38,259,641

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

Тайлант хугацаанд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 3,197 ширхэг үнэт цаасыг 319,712,220 төгрөгөөр арилжсан байна.

2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,531,331,880,461 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16446.15 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.68 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ