• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

8-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-08-31 14:49:56

2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 555,053,618 төгрөгийн үнийн дүн бүхий 5,566,486 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянталбай" ХК (BTL +15.00%) болон "Материалимпекс" ХК (MIE +11.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шилтгээн"ХК (MSH -9.62%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH -9.33%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг үнэт цаасыг  495,000 төгрөгөөр арилжсан байна.

Багцын арилжаагаар "Женко тур бюро" ХК-ийн  5,263,157 ширхэг үнэт цаасыг  499,999,915 төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.05 хувиар өсч 17049.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,587,360,940,881.39 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ