• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52259.87

( 269.35 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52259.87 269.35
MSE A Индекс 20220.18 67.6
MSE B Индекс 14233.55 -60.33

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-22 15:22:24

Хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.314 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.877 хувиар тус тус тогтлоо.

"ФЬЮЧЕР ТЕК ИННОВЭЙШН" ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ БҮРТГЭЛЭЭ

2026-07-22 11:38:36

Тус сангийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-07-21 17:30:54

1335 (ЗГХБ-Б-26-513) кодтой Засгийн газрын өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-10-05 09:09:58

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 241,453,330.47 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 54 компанийн 1,615,721  ширхэг хувьцаа 230,347,310.47 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр  Ширхэг   Үнийн дүн 
1 AARD Ард Санхүүгийн Нэгдэл 28,906.00 40,329,653.00
2 APU АПУ 60,237.00 33,936,284.54
3 BODI Бодь Даатгал ХК 156,388.00 17,423,283.40
4 ERDN Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК 18,690.00 16,141,789.50
5 MNDL Мандал Даатгал 376,367.00 15,950,229.02

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 MNET Ард секюритиз ХХК 292,968.00 98,687,802.63
2 GLMT Голомт Капитал ХХК 810,098.00 64,498,137.27
3 BDSC БиДиСек ХК 344,391.00 55,089,133.56
4 BUMB Бумбат-Алтай ХХК 477,598.00 45,671,939.93
5 TDB Ти Ди Би Капитал ХХК 162,479.00 34,145,528.36

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛИЙН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаж нийт 110 ширхэг үнэт цаасыг 11,106,020 төгрөгөөр арилжсан байна.

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,607,576,461,196.49 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17589.16 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.11 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ